
Түгээмэл Асуултууд
Өрөөний үнэд юу багтсан бэ?
- Лодж Өрөөнүүд, Люкс Өрөөнүүд болон Энгийн Домууд: 2 том хүн болон өглөөний цай.
- Дaвхар Домууд: 4 том хүн болон өглөөний цай.
Очоод юу хийж болох вэ?
Бид улирлын чанартай янз бүрийн хөтөлбөрүүд , саун, хөлөгт тоглоомууд болон цагаа зугаатай өнгөрөөх зүйлсээр хангах боломжтой.
Лодж Өрөө, Люкс Өрөө болон Энгийн Домд 3 том хүн байрлах боломжтой юу?
Болно оо. Нэмэлт хүний төлбөр нэг шөнийн 242,000 ₮. Харин 12-оос доош насны хүүхэд үнэгүй байрлах боломжтой.
Би гэрийн тэжээвэр амьтнаа авчирч болох уу?
Харамсалтай нь, манай амралтын газарт гэрийн тэжээвэр амьтан авч орохыг зөвшөөрдөггүй. Nine Pines Lodge дахь зочдын аюулгүй байдал, тав тухыг хангахын тулд зочны өрөө, домууд, нийтийн эзэмшлийн талбай эсвэл лоджийн орчимд ямар ч тэжээвэр амьтан байлгахыг хориглоно.
Нийтийн талбай байгаа юу?
Байгаа. Дэлүүн Болдог Ресторан болон дулаан улиралд тэррас дээр цагийг өнгөрөөх боломжтой.
Би лодж руу яаж очих вэ?
Та Улаанбаатараас Дадалын нисэх онгоцны буудал руу дотоодын нислэгээр явах боломжтой.
Дадалын нисэх онгоцны буудал нь Nine Pines Лоджоос 10км-ын зайд байрлана.
Хэрэв машинаар явах бол Улаанбаатар – Чингис Хот – Норовлин Сум – Дадал Сум гэсэн замаар явахыг зөвлөж байна.
Та мөн Улаанбаатараас ердөө 90 минут нисэх нисдэг тэрэгний тухай биднээс лавлах боломжтой.
Очих зам хэр вэ?
Норовлин сум хүртэлх зам нь бүрэн засмал бөгөөд Норовлин сумаас Nine Pines Lodge руу 57км шороон замтай.
Улаанбаатар хотоос нийт 593км бөгөөд зам болон цаг агаарын нөхцөлөөс хамааран машинаар ойролцоогоор 8 цаг явж очно.
Жижиг машинаар очих боломжтой юу?
Боломжтой. Жижиг машинууд хэвийн цаг агаарын нөхцөлд ямар ч асуудалгүйгээр очиж чадна.
Замдаа хаанаас бензин авах вэ?
Улаанбаатар хот, Биндэр сум болон Норовлин сум дээр шатахуун түгээх станцууд байгаа.
Ирэх замдаа Норовлин сум дээр бензинээ цэнэглэхийг зөвлөх байна.
Яаж захиалга өгөх вэ?
Захиалгын Сайтаар дамжуулан эсвэл шууд имэйл болон утсаар захиалга өгөх боломжтой.
Захиалгаа хэрхэн баталгаажуулах вэ?
Захиалга өгсний дараа сонгосон өрөөнүүдийг 3 ажлын өдөр хүртэл хадгална. Энэ хугацаанд захиалгыг баталгаажуулахын тулд 100%-н төлбөр төлөх шаардлагатай. Бүрэн төлбөрийг хүлээн авч, баталгаажуулсны дараа захиалга албан ёсоор баталгаажна.
Төлбөрийг хэрхэн хийх вэ?
Төлбөрийг одоогоор зөвхөн Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны банкны шилжүүлгээр хүлээн авч байгаа.
Захиалгаа баталгаажуулахын тулд:
- Төлбөрийг захиалга өгснөөс хойш ажлын 3 хоногийн дотор хийх
- Хэрэв энэ хугацаанд төлбөр хүлээн аваагүй бол захиалга автоматаар цуцлагдана
