
Домууд
Монголын уламжлалт гэрийн хэв маягийг орчин үеийн өнгө төрхөөр урласан энэхүү нэг давхар Дом (Dome) нь хоёр тусдаа ор, тухлаг буйдан ор болон хувийн угаалгын өрөөг багтаасан амар тайвны орон зай юм. Эргэн тойрон дахь нарс модон ой, дээрх уудам тэнгэрийг тольдох Стандарт Дом нь байгалийн гүнд амар амгаланг мэдрэхийг хүссэн хосууд болон цөөн ам бүлтэй гэр бүлүүдэд төгс сонголт байх болно. Таны хүсэлтээр хоёр орыг нийлүүлж нэг том (Queen) ор болгон засах боломжтой.
Манай Лофт Дом (Loft Dome) нь орчин үеийн загвар шийдлийг Монголын байгалийн мөнхийн гоо үзэсгэлэнтэй сүлжин хослуулсан хоёр давхар амралтын орон зай юм. Уужим саруулхан зохион байгуулалттай энэхүү дом нь дөрвөн тусдаа ор, зочны хэсэг болон хувийн угаалгын өрөөтэй. Домын орой дахь цонх нь танд мөнх хөх тэнгэрийг тольдох боломжийг олгох бол, дээд давхрын лофт хэсэг нь аялж өнгөрүүлсэн өдрийн дараа амарч, бясалган суух өндөрлөг орон зайг бүрдүүлнэ. Таны хүсэлтээр оруудыг нийлүүлж том (Queen) ор болгон засах боломжтой.




