
Үйлчилгээний нөхцөл
1. Үйлчилгээний ерөнхий нөхцөл
1.1. Өрөөний Багтаамж:
- Лодж Өрөө: 3 том хүн (Өрөөний үнэд 2 том хүн багтсан)
- Люкс Өрөө: 4 том хүн (Өрөөний үнэд 2 том хүн багтсан)
- Стандарт Дом: 2 том хүн (Өрөөний үнэд 2 том хүн багтсан)
- Давхар Дом: 4 том хүн (Өрөөний үнэд 4 том хүн багтсан)
- Нэмэлт том хүн бүр ₮242,000 (НӨАТ орсон) бөгөөд тус үнэд өглөөний цай багтсан болно. Зочин өөрийн хүсэлтээр нэмэлт ор тавиулах болон боломжтой. Хүсэлтийг хүлээж авах эсэх нь боломжит нэмэлт орны тооноос хамаарна.
1.2. Лоджийн зөвшөөрөлгүйгээр өрөөнд байрлах заасан хүний тооноос хэтрэхийг зөвшөөрөхгүй бөгөөд торгууль ногдуулах эсвэл төлбөрийг буцаахгүйгээр захиалгыг цуцлах боломжтой.
1.3. Check-in: Захиалга өгсөн өдрийн 14:00 цагаас зочин өөрийн холбогдох бичиг баримтыг үзүүлэн нэвтэрнэ. Харин 14:00 цагаас өмнө check-in хийх тохиолдолд өрөөний үнийн 50%-ийг нэмэлтээр төлнө.
1.4. Check-out: Захиалга дуусах өдрийн 12:00 цагаас өмнө та Лоджийн ажилчдад өрөөг хүлээлгэн өгөх шаардлагатай бөгөөд 12:00 цагаас хойш check-out хийх тохиолдолд өрөөний үнийн 50%-ийг нэмэлтээр төлнө. Ингэснээр та өрөөндөө 18:00 цаг хүртэл байх боломжтой бөгөөд 18:00 цагаас хойш check-out хийсэн тохиолдолд өрөөний үнийг бүтэн өдрөөр төлнө.
1.5. Улирлын чанартай мэдэгдэл: Хүйтний улирлын үед буюу 11-р сарын 01-ний өдрөөс 4-р сарын 30-ны өдрийг дуустал манай Дом байшингууд хаалттай байхыг анхаарна уу. Зочны байран дахь бүх үйлчилгээ болон өрөөнүүд ажиллана.
2. Захиалга баталгаажуулах
2.1. Захиалга хүлээн авсан нь баталгаажсан захиалга хэмээн тооцогдохгүй бөгөөд зочин захиалга өгсөн өдрөөс хуанлийн 3 хоногийн дотоор төлбөрийг бүрэн төлж, захиалга баталгаажсан цахим шуудан хүлээн авснаар таны захиалга баталгаажна.
2.2. Захиалга баталгаажуулахын тулд өрөөний төлбөрийг 100% төлсөн байх шаардлагатай бөгөөд Групп захиалга эсвэл байгууллагын захиалга өгөх бол захиалгын журам болон төлбөрийн нөхцөлийн талаар contact@ninepines.mn эсхүл 77779555 утсаар холбогдоно уу.
3. Баярын өдрүүдээр захиалга өгөх
3.1. Үндэсний Их Баяр Наадам (7-р сарын 7-ноос 7-р сарын 15-ны өдөр) бол Nine Pines Lodge-н хамгийн их эрэлттэй үе юм. Энэ үеэр үйл ажиллагааг тогтвортой явуулах болон зочдын тав тухыг бүрэн хангахын тулд энэ хугацаанд давхцаж буй захиалгуудад аливаа хөнгөлөлт, урамшуулал, эрхийн бичиг үйлчлэхгүй.
3.2. Үйлчилгээний нөхцөлийн 3.1-д дурдсан баярын өдрүүдээр захиалга өгөх бол зочин доод тал нь дараалсан 3 шөнө байрлах шаардлагатай.
3.3. Баярын өдөр амрахаар өгсөн захиалгыг цуцлах, огноог өөрчлөх боломжгүй бөгөөд зочин ирээгүй тохиолдолд төлбөрийн буцаалт хийгдэхгүй.
4. Захиалга цуцлах
4.1. Хэрэв баталгаажсан захиалгыг төлөвлөсөн ирэх өдрөөс 14 ба түүнээс дээш хоногийн өмнө цуцалбал урьдчилан төлсөн төлбөрийг 100% буцааж олгоно.
4.2. Хэрэв захиалгаа төлөвлөсөн ирэх өдрөөс 7-13 хоногийн өмнө цуцалбал урьдчилан төлсөн төлбөрийн 50%-ийг буцаан олгоно.
4.3. Хэрэв захиалгыг төлөвлөсөн ирэх өдрөөс 7-оос бага хоногийн өмнө цуцалбал төлбөрийн буцаалт хийгдэхгүй.
4.4. Хэрэв урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр товлосон ирэх өдрийнхөө маргаашийн 12:00 цаг хүртэл ирээгүй бол захиалга цуцлагдсанд тооцож төлбөрийн буцаалт хийхгүй.
4.5. Зочин захиалга өгсөн хугацаагаа дуусгалгүй Лоджийг орхин явсан тохиолдолд үлдэх хоногт төлбөрийн буцаалт хийхгүй.
4.6. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Зочин хүрэлцэн ирэх боломжгүй болсон бол урьдчилан төлсөн төлбөрийг 100% буцаан олгоно.
4.7. Энэхүү Захиалга цуцлах нөхцөл нь үйлчилгээний нөхцөлийн 3-т заасан баярын өдрүүдийн захиалгад хамаарахгүй болно.
4.8. Төлбөрийн буцаалтыг захиалга цуцлах нөхцөл болон ашигласан төлбөрийн аргын дагуу буцаана. Буцаалтын хугацаа нь банк болон санхүүгийн байгууллагаас хамааран өөр өөр байх боломжтой.
5. Бага насны хүүхэд
5.1. 12 ба түүнээс дээш насны хүүхдээс насанд хүрсэн хүний үнээр тооцон төлбөр авна.
5.2. Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нь хүүхдүүдийнхээ хяналт, аюулгүй байдал, үг үйлдэлд анхаарал тавих үүрэгтэй бөгөөд Лодж-д байрлах хугацаанд бүрэн дүүрэн хариуцлага хүлээнэ.
5.3. Nine Pines Lodge нь хараа хяналтгүй байдлаас үүдэн гарсан хүүхдийн гэмтэл, осол, алдагдлыг хариуцахгүй.
5.4. Хүүхдийн үйлдлээс үүдэн эд хөрөнгө эсвэл байгууламжид учирсан аливаа хохирол нь эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчийн хариуцлага бөгөөд Лодж нь эцэг эх, асран хамгаалагчаас зохих ёсоор төлбөр авах эрхтэй.
6. Тэжээвэр амьтны нөхцөл
6.1. Nine Pines Lodge дахь зочдын аюулгүй байдал, тав тухыг хангахын тулд зочны өрөө, домууд, нийтийн эзэмшлийн талбай гэх мэт Лоджийн орчимд тэжээвэр амьтан байлгахыг хориглоно.
6.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тодорхой ажлуудыг гүйцэтгэхээр сургагдсан хөтөч амьтдад энэ нөхцөл үйлчлэхгүй бөгөөд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх амьтад, эмчилгээний амьтад, болон сургагдаагүй амьтад нь хөтөч амьтанд тооцогдохгүй.
6.3. Хөтөч эсвэл туслах амьтантай яваа зочин нь тухайн амьтнаа цаг ямагт хянаж, бусдад аюул учруулахгүй, амгалан тайван байдал алдагдуулахгүй, Лоджийн эд хөрөнгийг гэмтээхгүй байхад анхаарч, бүрэн хариуцлага хүлээнэ.
6.4. Хөтөч амьтнаас үүдэн Лоджийн барилгад аливаа эвдрэл, гэмтэл учирсан тохиолдолд учирсан тохиолдолд зочин бүрэн хариуцлага хүлээнэ.
7. Тамхи татах журам
7.1. Nine Pines Lodge-ийн барилга дотор утаат тамхи татахыг хатуу хориглоно.
7.2. Зочин зориулалтын тамхи татах цэгт тамхи татаж болох бөгөөд тамхийг бүрэн унтрааж, ишийг үнсний саванд хаях ёстой.
7.3. Электрон тамхи, вейп төхөөрөмж, халаагч тамхи болон үүнтэй төстэй бүтээгдэхүүн, төхөөрөмжийг ашиглах нь тамхи татахтай адил хязгаарлалтад хамаарна.
7.4. Хэрэв тамхи татахыг хориглосон газар тамхи татсан нь илэрвэл Nine Pines Lodge нь зочноос дараах төлбөрийг нэхэмжлэх эрхтэй:
- 720,000 төгрөгийн торгууль;
- Нэмэлт цэвэрлэгээ болон үнэр гаргах зардал;
- Эвдэрсэн эд хөрөнгийг засах эсвэл солих; болон
- Өрөө эсвэл байгууламжийг түр хугацаагаар ашиглах боломжгүй болгосноос үүдэн гарсан аливаа орлогын алдагдал.
7.5. Хориотой газарт тамхи татсанаас үүдэлтэй Лоджийн барилга болон байгаль орчинд үүссэн аливаа хохирол, галын дохиолол ажиллах, эсвэл аюулгүй байдлын эрсдэл үүссэнд бол зочин бүрэн хариуцлага хүлээнэ.
8. Эвдрэл, гэмтэл, алдагдал болон хариуцлага
8.1. Nine Pines Lodge нь өрөөг хүлээж авснаас хойш илэрсэн хохирлын улмаас учирсан хохирол, алдагдал, үлдэгдэл төлбөр, дутсан эд хөрөнгө, нэмэлт цэвэрлэгээ, аливаа зөрчлөөс үүдэлтэй торгууль зэргийг хууль ёсны дагуу болон зочны зөвшөөрөлтэйгөөр нэхэмжлэн төлүүлэх эрхтэй.
8.2. Зочид Лодж-д байрлах хугацаандаа өрөө, тавилга, тоног төхөөрөмж болон бусад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах үүрэгтэй. Зохишгүй ашиглалт, хайхрамжгүй байдал, санаатай болон санаатай бус үйлдлээс үүдэн аливаа эвдрэл, гэмтэл, алдагдал, эд зүйлс алга болсон, нэмэлт цэвэрлэгээ орох шаардлагатай болсон тохиолдолд зочноос нөхөн төлбөр авна.
8.3. Зочдод өрөөгөө хүлээж авахдаа өрөөгөө шалгаж, хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд аливаа эвдрэл, гэмтлийн талаар мэдэгдэхийг зөвлөж байна.
8.4. Зочид Лоджд байрлах хугацаандаа эвдрэл, гэмтлийн талаар мэдээлээгүй тохиолдолд гарсан хохиролд зочин хариуцлага хүлээж болзошгүй. Зочны Лоджд байрлах хугацаа дуусаж, өрөө хүлээлцэх үед аливаа гэмтэл, хохирлыг илрүүлбэл зочин хариуцлага хүлээнэ.
8.5. Nine Pines Lodge нь Лоджд зочны авчирсан хувийн эд зүйлс, нийтийн талбайд үлдээсэн тээврийн хэрэгсэл, эд зүйлсийн алдагдал, хулгай, эвдрэлд хариуцлага хүлээхгүй.
8.6. Зочин их хэмжээний хохирол учруулахуйц болон энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан аливаа хориглосон үйлдэл, хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зочид буудал нь хууль ёсны арга хэмжээ авах, холбогдох бүх зардлыг нөхөн төлүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд зочид буудал нь буцаан олголтгүйгээр захиалгыг цуцалж, шаардлагатай бол төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэж болно. Түүнчлэн Лодж нь хууль зүйн зардал болон бусад шаардлагатай зардал, хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
9. Дуу, чимээний хязгаарлалт
9.1. Зочин Лоджийн бусад зочид, ажилтнууд болон хүрээлэн буй орчинд үргэлж хүндэтгэлтэй хандаж, саад учруулахгүй байх үүрэгтэй.
9.2. Лоджийн нам гүм цаг нь оройн 22:00 цагаас өглөөний 6:00 цагийн хооронд үргэлжилнэ.
9.3. Нам гүм цагийн үед зочны өрөө, дом байшин, нийтийн эзэмшлийн талбай болон Лоджийн гадаа талбайд чанга хөгжим тоглуулах, чанга дуу гаргах болон бусдад саад учруулах үйлдэл хийхийг хориглоно.
9.4. Nine Pines Lodge нь хэт их чимээ шуугианыг зогсоох эрхтэй. Зочидтой холбогдож, дуу чимээний түвшин багасгахыг шаардах эрхтэй.
10. Лоджийн хөрөнгө болон нийтийн талбайг ашиглах
10.1. Зочид Nine Pines Lodge -н өрөөнүүд, барилга байгууламжууд болон нийтийн талбайг хүндэтгэлтэй, хариуцлагатайгаар ашиглах үүрэгтэй.
10.2. Амрах хэсэг, хоолны заал, гадаах нийтийн талбай, явган хүний зам зэрэг нь бүх зочдод нээлттэй. Бусад зочдыг хүндэтгэн эдгээр талбайг цэвэрхэн байлгаж, дэг журмыг сахих үүрэгтэй.
10.3. Лоджийн тавилга, тоног төхөөрөмж, гоёл чимэглэл зэргийн зүйлсийг зөвшөөрөлгүй зөөх, авах, өөрчлөхийг хориглоно.
10.4. Лоджийн өмчийг зөвшөөрөлгүйгээр зар сурталчилгааны зорилгоор, арга хэмжээ болон хурал цуглаан хийхэд хэрэглэхийг хатуу хориглоно.
10.5. Эд хөрөнгө болон нийтийн талбайг зохисгүй ашигласнаас болж Лодж-д хохирол учрах, нэмэлт цэвэрлэгээ хийх шаардлагатай нөхцөлд хүргэх, үйлчилгээг тасалдуулах зэрэг тохиолдолд торгууль ногдуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх болон бусад шаардлагатай арга хэмжээг авах бүрэн эрхтэй.
10.6. Nine Pines Lodge нь арга хэмжээ, аюулгүй байдал болон нууцлалын шалтгаанаар аливаа нийтийн талбай болон Лоджийн тодорхой хэсгүүдийн ашиглалт болон нэвтрэх эрхийг хязгаарлах эрхтэй бөгөөд, зөвшөөрөлгүй эдгээр хэсэгт нэвтэрсэн этгээдэд хариуцлага тооцох эрхтэй.
11. Хориотой зүйлс болон үйл ажиллагаа
11.1. Nine Pines Lodge-ийн эзэмшлийн газарт дараах үйл ажиллагааг хатуу хориглох бөгөөд шаардлагатай тохиолдолд Лоджийн менежментийн багаас үүгээр хязгаарлагдахгүй хууль ёсны, зохих шаардлагыг тавих эрхтэй. Үүнд:
а. Лоджийн барилгад буу, зэр зэвсэг, сум, дарь, керосин болон бусад тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис, мансууруулах бодис гэх мэт хуулиар хориглосон (үүгээр хязгаарлагдахгүй) аюултай зүйлсийг авчрах, хадгалах, хадгалуулах;
б. Лоджийн эзэмшлийн газар дээр ил гал, цахилгаан халаагуур, бусад халаалтын төхөөрөмжүүд болон галын эрсдэл учруулж болзошгүй тоног төхөөрөмж ажиллуулах болон үйл ажиллагааг хатуу хориглоно.
в. Урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дрон, нисгэгчгүй онгоц (UAV), мэргэжлийн зураг авалтын тоног төхөөрөмж, зар сурталчилгааны зураг авалт, шууд дамжуулалт болон зураг авалт хийх;
г. Аюултай нөхцөл байдал үүсгэх, эд хөрөнгийн хохирол учруулж болзошгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчих, бусад зочдын хувийн нууц болон тав тухад халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа.
11.2. Хэрэв дээр дурдсан эд зүйлс болон үйл ажиллагааг Nine Pines Lodge-ийн эзэмшлийн газар дээр авчирсан болон хэрэгжүүлсэн бол Nine Pines Lodge нь тус эд зүйлсийг хурааж авах, үйл ажиллагааг зогсоох, эсвэл тохирох арга хэмжээг авах эрхтэй.
12. Яаралтай тусламж
12.1. Яаралтай тусламж шаардлагатай болсон үед Лоджийн ажилчдад нэн дариу мэдэгдэнэ үү. Ажилчид анхан шатны тусламж үзүүлж, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллагыг дуудаж туслалцаа үзүүлнэ.
12.2. Лоджийн байрууд дээр гал унтраагч болон ослын тэмдгүүд суурилуулсан. Зочид Лодж-д ирэхдээ ослын гарцуудтай танилцах үүрэгтэй.
12.3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах: Зочид өөрийн эрүүл мэндэд тохирох эсхүл байнга хэрэглэдэг эм болон эмийн зүйлсийг бэлтгэн ирэх бөгөөд Лоджийн зүгээс зөвхөн хөнгөн гэмтлийн үед ашиглах анхны тусламжийн хэрэгслийг зочин хүлээн авах хэсэгт ажиллаж буй ажилтанд бүртгүүлсний үндсэн дээр олгоно. Шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хандах зөвлөмжийг өгнө. Шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хандах зөвлөмжийг өгнө.
12.4. Nine Pines Lodge нь цаг агаарын нөхцөл хурдан өөрчлөгдөж болзошгүй газар байрладаг. Зочид хэт хүйтэн, шуурга, их хэмжээний цас, үер гэх мэт гэнэтийн цаг агаартай холбоотой аюулгүй байдлын зааварчилгааг дагаж мөрдөх шаардлагатай.
12.5. Аюулгүй байдлыг хангах зорилгоор Nine Pines Lodge нь гадаах үйл ажиллагаа, унаа тээвэр болон тодорхой хэсгүүдэд нэвтрэхийг хязгаарлах магадлалтай. Зочид аюулгүй байдлын бүх зөвлөгөө, хязгаарлалтыг мөрдөх үүрэгтэй.
13. Галын аюулын үед
13.1. Хэрэв та галын аюулын талаар анх мэдсэн бол Лоджийн ажилчдад болон бусдадаа нэн дариу мэдэгдэнэ үү.
13.2. Гарсан галын эх үүсвэр нь бага унтраах боломжтой гэж үзвэл гал унтраагуурыг ашиглан галыг шуурхай унтраах оролдлого хийнэ үү.
13.3. Гал гарсан эсвэл галын дохиолол асаалттай үед бусдад нэн даруй мэдэгдэж, хамгийн ойрын яаралтай тусламжийн гарцаар дамжуулан барилгаас яаралтай гарна уу. Зочдод хувийн эд зүйлсээ орхиж, аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавихыг зөвлөж байна. 12.5. Аюулгүй байдлын үүднээс Nine Pines Lodge нь гадаа үйл ажиллагаа, тээвэрлэлт эсвэл тодорхой газруудад нэвтрэхийг хязгаарлаж болно. Зочид аюулгүй байдлын бүх зөвлөмж, хязгаарлалтыг дагаж мөрдөх шаардлагатай.
14. Зэрлэг ан амьтантай таарах
14.1. Зочид буудлын талбайд эсвэл гадаа үйл ажиллагаа явуулж байхдаа зэрлэг ан амьтантай тааралдаж болно. Аюулгүй байдлын үүднээс:
а. Зэрлэг ан амьтанд ойртох, хооллох, саад учруулах ёсгүй;
б. Аюулгүй зайг баримтлах;
в. Зэрлэг ан амьтан харагдаж үзэгдсэн тохиолдолд Лоджийн ажилтанд нэн даруй мэдэгдэх;
14.2. Зэрлэг ан амьтантай холбоотой аюулгүй байдлын зааврыг мөрдөөгүйгээс үүдэлтэй осол болон гэмтэл, аливаа хохирлын хариуцлагыг Nine Pines Lodge хүлээхгүй.
15. Цахилгаан, ус, хангамжийн доголдол
15.1. Цахилгаан, ус, халаалт болон бусад хангамжийн тасалдал гарсан тохиолдолд Nine Pines Lodge нь аль болох хурдан арга хэмжээ авна.
15.2. Цаг агаарын нөхцөл байдал, дэд бүтцийн хязгаарлалт болон Лоджийн хяналтаас хэтэрсэн нөхцөл байдлаас болж эдгээр доголдлууд гарч болзошгүй. Лоджоос тусгайлан шийдвэр гарснаас бусад тохиолдолд түр зуурын үйлчилгээний доголдол нь зочдод төлбөрийн буцаан олголт авах эрх олгохгүй.
16. Автомашин болон тээвэрлэлт
16.1. Nine Pines Lodge руу хүрэлцэн ирэх зам нь цаг агаараас шалтгаалан цастай, хальтаргаатай байж болзошгүйг анхаарна уу.
16.2. Замын нөхцөл байдлаас үүдэлтэй саатал, тээврийн хэрэгслийн эвдрэл, замын хязгаарлалтад Nine Pines Lodge хариуцлага хүлээхгүй тул тохиромжтой тээврийн хэрэгсэл ашиглах, цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан шалгах, аяллын хугацааг зөв тооцохыг зөвлөх байна.
16.3. Nine Pines Lodge нь гуравдагч этгээдтэй хамтран тээврийн үйлчилгээ санал болгох боломжтой. Тээврийн үйлчилгээ нь тээврийн боломжит хуваариас хамаарах бөгөөд нэмэлт төлбөртэй тул Лоджд урьдчилан мэдэгдэнэ үү. Тээврийн үйлчилгээ үзүүлж буй гуравдагч этгээдийн үйлдэл, саатал, гүйцэтгэл болон бусад асуудалд Nine Pines Lodge хариуцлага хүлээхгүй.
16.4. Өөрийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зочид эрсдэлээ бүрэн хариуцах бөгөөд шинэ шороон зам гаргах, хязгаарлагдмал бүсэд жолоодох болон тоомжиргүй жолоодлогыг хатуу хориглоно. Зочны хувийн тээврийн хэрэгслээс үүссэн аливаа хохирол нь эд хөрөнгө болон хүрээлэн буй орчинд нөлөөлбөл зочинд торгууль ногдуулах эсвэл хохирлыг төлөхийг шаардах боломжтой.
17. Зогсоолын дүрэм
17.1. Тээврийн хэрэгслийг зөвхөн зориулалтын талбай дээр зогсоолын тэмдэг болон ажилчдын зааврын дагуу тээврийн хэрэгслээ байрлуулна уу.
17.2. Зогсоол дээр үлдсэн тээврийн хэрэгслийн алдагдал, хулгай, гэмтэлд Nine Pines Lodge хариуцлага хүлээхгүй.
17.3. Зөвшөөрөөгүй газар зогсох, орц гарц хааж зогсох болон хамгаалалттай бүсэд зогсохыг хориглоно.
18. Гомдол, санал хүсэлт болон маргаан шийдвэрлэх
18.1. Зочид Лодж-д байрлаж байх хугацаандаа болон дараа санал хүсэлт, сэтгэгдэл, саналаа хуваалцах боломжтой. Санал хүсэлтийг Лоджийн ажилтнуудад амаар, бичгээр эсвэл Nine Pines Lodge-ийн цахим сувгуудаар дамжуулан өгөх боломжтой.
18.2. Лоджийн ажилтнуудад асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж олгохын тулд Лодж-д байрлах хугацаандаа аливаа асуудал гарвал ажилчдад шууд мэдэгдэнэ үү.
18.3. Лоджийн зүгээс бүх гомдол хүсэлтийг мэргэжлийн түвшинд, хүндэтгэлтэйгээр, нууцлалтайгаар шийдвэрлэх болно.. Гомдол хүлээн авсан тохиолдолд ажилчид асуудлыг хүлээн зөвшөөрч, нэмэлт мэдээлэл цуглуулж, асуудлыг шийдвэрлэх зохих арга хэмжээг авна
18.4. Хэрэв асуудлыг тухайн үед шийдвэрлэх боломжгүй бол Лоджийн удирдлага оролцох эрхтэй.
18.5 Удирдлага нь гомдлыг үнэлж, холбогдох бүх мэдээллийг авч үзэж, зохих хариу арга хэмжээ авах эсвэл шийдвэрлэх арга хэмжээг тодорхойлно. Хуулиар өөрөөр заагаагүй бол удирдлагын шийдвэрийг эцсийнх гэж үзнэ.
19. Мэдээллийн Нууцлал
19.1. Nine Pines Lodge нь захиалга үүсгэх, зочныг хүлээж авах, төлбөр тооцоо хийх, хууль эрх зүйг дагаж мөрдөг, үйлчилгээ үзүүлэх зорилгоор зочдын хувийн мэдээллийг цуглуулна.
19.2. Хувийн мэдээлэлд нэр, холбоо барих мэдээлэл, төлбөрийн мэдээлэл, шаардлагатай тохиолдолд харшил өгдөг хүнсний мэдээлэл болон бусад зочноос өгсөн хувийн мэдээлэл орох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй.
19.3. Nine Pines Lodge-ийн цуглуулсан хувийн мэдээллийг найдвартай хадгалах бөгөөд зөвхөн зөвшөөрөлтэй ажилчид л харах боломжтой. Зочны мэдээллийг зөвхөн борлуулалт, захиалга үүсгэх, аюулгүй байдлыг хангах, зочдын зохицуулалт хийх гэх мэт зорилгоор ашиглана.
19.4. Nine Pines Lodge нь зочны хувийн мэдээллийг гуравдагч байгууллагатай хуваалцахгүй. Лоджийн зүгээс мэдээллийн нууцыг задруулахгүйг хичээсэн боловч төрийн байгууллагын шаардлагаар төрийн байгууллагад мэдээлсэн бол түүнийг нотолсноор мэдээлэл задруулсанд тооцохгүй.
20. Хяналтын Камер болон Аюулгүй Байдлын Хяналт
20.1. Зочид, ажилчид болон Лоджийн эд хөрөнгийн аюулгүй байдал, хамгаалалтын үүднээс Nine Pines Lodge нь олон нийтийн болон нийтийн талбайд хяналтын камер болон бусад аюулгүй байдлын хяналтын системийг ажиллуулж байна. Зочны өрөө, угаалгын өрөө гэх мэт газруудад хяналтын камер суурилуулаагүй болно.
20.2. Хяналтын камерын бичлэгийг зөвхөн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд зөвхөн эрх бүхий ажилчид л харах боломжтой.
21. Автомашин болон Тээвэрлэлт
21.1. Байгалийн гамшиг, цаг агаарын онцгой нөхцөл байдал, зам хаалт, засгийн газрын хязгаарлалт, цар таxал болон бусад урьдчилан тооцоолоогүй нөхцөлүүдээс үүдэн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд Nine Pines Lodge хариуцлага хүлээхгүй.
21.2. Энэ тохиолдолд Лоджийн менежмент асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Захиалгын өдрүүдийг өөр өдөр лүү шилжүүлэх, кредит өгөх гэх мэт шийдлүүдийг санал болгох боломжтой. Төлбөрийн буцаалт хийх боломжтой эсэх нь тухайн нөхцөл байдлаас хамааран өөр өөр байхыг анхаарна уу.
