
Өрөөнүүд
Амар тайван байдлыг мэдрүүлэхээр бүтээгдсэн манай Лож (Lodge) өрөөнүүд нарс модны анхилуун үнэр, байгалийн дулаан уур амьсгалаар таныг угтах болно. Өрөө бүр нь хоёр тусдаа ортой, алжаал тайлах ванн болон шүршүүр бүхий саруулхан угаалгын өрөөтэй бөгөөд нарс модон ойг тольдох шалнаас тааз хүрсэн том цонхтой. Таны хүсэлтээр хоёр орыг нийлүүлж нэг том (Queen) ор болгон засах боломжтой.
Манай Лож Свит (Lodge Suite) өрөө нь орчин үеийн загвар шийдлийг байгалийн унаган төрхтэй төгс хослуулсан бөгөөд уужим саруулхан зохион байгуулалт нь энгийн атлаа тансаг байдлыг илтгэнэ. Энэхүү өрөө нь цэлгэр зочны хэсэг, нэг том (Queen) ор, ванн болон шүршүүр хосолсон хувийн угаалгын өрөө, мөн шүршүүр бүхий нэмэлт угаалгын өрөөтэй.




